Dark Light
Нийгэм | 2022-10-15

110 цэцэрлэг, сургуулийн ариун цэврийн байгууламж ашиглалтад орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийг Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр Боловсрол шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран 4 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн 2021 оноос эхлүүлсэн.

2022 оны 8 болон 9 дүгээр сарын байдлаар эхний I, II ээлжээс 5 аймгийн 11 сумын 24 объектод Улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн аваад байна.

Харин 2022 оны 10 дугаар сард 11 аймгийн 36 сумын 110 цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаар Улсын комисс ажиллуулах хүсэлтийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлээд байна. Үүнд:

Баян-Өлгий аймгийн Бугат, Булган, Буянт, Сагсай суманд 10 объект

Увс аймгийн Зүүнговь, Хяргас, Цагаанхайрхан суманд 11 объект

Ховд аймгийн Дуут, Булган, Алтай, Үенч суманд 15 объект

Завхан аймгийн Асгат, Баянтэс, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баянхайрхан, Отгон, Ургамал, Яруу, Нөмрөг, Сонгино суманд 40 объект

Говь-алтай аймгийн Жаргалан суманд 1 объект

Баянхонгор аймгийн Баянбулаг, Заг суманд 4 объект

Булган аймгийн Гурванбулаг, Могод, Хангал, Баяннуур суманд 12 объект

Архангай аймгийн Хангай суманд 3 объект

Төв аймгийн Жаргалант, Сэргэлэн суманд 5 объект

Дундговь аймгийн Эрдэнэдалай, Цагаандэлгэр суманд 6 объект

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 3 объект


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10