Дархан хот байгуулагдсаны 60, 61 жилийн ой, Дархан хотын өдрийг угтан "ДАРХАН МАРАФОН - 2022" гүйлтийн тэмцээн өнөөдөр /2022.10.15/ боллоо.
Тэмцээн Найрамдал талбай - Аюулгүйн тойрог – Дархан-50 цогцолбор - Найрамдал талбай гэсэн маршрутын дагуу зохион явагдсан юм.
Тус арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Төрийн байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нийт 31 байгууллагын 700 орчим тамирчид, баг хамт олноороо нэгдэн оролцлоо.
Насанд хүрэгчид, өсвөр нас гэсэн 2 ангилалд иргэд өрсөлдсөн бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчдыг шагнаж урамшуулна.
АДМИН








Нийгэм







