Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан Ажлын хэсэг Ховд аймагт 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд ажиллаж, дараах хяналт, шалгалт, сургалтыг зохион байгууллаа.
ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ХҮРЭЭНД:
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ.
Тус аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа болон гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үзүүлж буй үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж хүүхдийн эрхийн зөрчил, дутагдлыг илрүүлж, таслан зогсоох чиглэлээр ажиллалаа. Хяналт, шалгалтад ХЭҮК-ын Баян-Өлгий аймаг дахь ахлах шинжээч Л.Уранчимэг, Ховд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга Т.Дэлгэрсайхан, ГБАЗХГ-ын дарга, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Д.Баярмаа нар хамт байлцлаа.
Ховд аймгийн Буянт сумын дотуур байранд хийсэн хяналт, шалгалт хийлээ.
Уг хяналт, шалгалт нь тус дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль, тогтоомж, Олон улсын гэрээгээр баталгаажсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, хүүхдийн эрхийг сахин хамгаалахаар ажиллалаа.
СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ХҮРЭЭНД:
ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид Ховд аймагт ажиллах хугацаандаа дараах сургалтыг орлоо.
Үүнд:
Тус аймгийн Жаргалант сумын ЗДТГ, Политтехник коллежийн хүсэлтээр коллежийн алба хаагчдад “Төрийн албан хаагчийн ёс зүй”,
Жаргалант сумын ЗДТГ-ын албан хаагч болон ИТХ-ын төлөөлөгчдөд “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа” сэдэвт сургалт орлоо.
Түүнчлэн төрийн алба хаагчид тэр дундаа сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай аймгийн хүний эрхийн нөхцөл байдал, төрийн албан хаагч хэрхэн хүний эрхийн мэдрэмжтэй, ёс зүйтэй ажиллах талаар ярилцаж, санал сэтгэгдлийг нь сонсов.
Мөн иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж, хүний эрхийн асуудлаар мэдэлэл солилцлоо.
Оролцогчид сургалтанд идэвхтэй оролцож цаашид хүний эрхийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах нь төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдрэмжийг чадавхжуулахын зэрэгцээ хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байв.
АДМИН








Нийгэм







