Dark Light
Нийгэм | 2022-10-15

Ц.Цогтбаатар, Л.Энхрийлэн нар эх орондоо ирлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Узбекистан улсын Ташкeнт хотод зохион байгуулагдсан “Ташкент-2022” жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд тэргүүн байрт шалгарч алтан медаль хүртсэн Олимпын хүрэл медальт, Ази тивийн аварга, Их дуулгын 4 удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Сүлд” биеийн тамир, спорт хорооны тамирчин, ОУХМ, ахмад Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт, “Грандслам”, Гранпригийн аварга, Үндэсний шигшээ баг, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ОУХМ, дэслэгч Л.Энхрийлэн нар өнөөдөр эх орондоо ирлээ. 

Тамирчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, “Сүлд” биеийн тамир, спорт хорооны дэд дарга, ахмад Г.Мөнхбадрах, “Соёмбо” чуулгын хөгжмийн ангийн уран бүтээлчид болон тамирчдын гэр бүлийнхэн угтан авч баяр хүргэлээ. 

"Ташкент-2022” жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс алтан медаль 1, мөнгөн медаль 1, хүрэл медаль 1 хүртсэн амжилттай оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19