Dark Light
Нийгэм | 2022-10-15

Туркт гүний уурхайд осол болж 40 гаруй хүн амь үрэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туркийн хойд хэсэг буюу Амасра хотын уурхайд томоохон ослын улмаас 40  гаруй хүн амиа алджээ. Аврах ажил үргэлжилж байгаа бөгөөд олон арван уурхайчид нуранги дор байж болзошгүй байна. Энэ тухай Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдээлжээ.

Сураггүй болсон хүмүүс 300-350 метрийн гүнд уурхайн хоёр аманд нуранги дор байх магадлалтай байна. Одоогоор аврагчид ердөө 250 метрийн гүнд хүрч чадсан бол цааш хөдөлж чадах эсэх нь тодорхойгүй байна.

Амасра хотын удирдлагуудын мэдээлснээр уурхайчдын бараг тал хувийг нүүлгэн шилжүүлсэн байна. Нурангиас 11 хүн амьд гарч, эмнэлэгт хүргэгджээ. 50 гаруй уурхайчин өөрсдөө гарч чадсан байна.

Амасра хот дахь уурхайн уг осол нь урьд шөнө болжээ. Эхлээд трансформаторын гэмтэлтэй холбоотой дэлбэрэлт болсон гэж мэдээлж байжээ. Уурхайд метан хий тодорхойгүй шалтгаанаар дэлбэрсэн талаар дараа нь албаныхан мэдээлсэн байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Радио свобода 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10