Dark Light
Нийгэм | 2022-10-16

“Itaewon global village festival-2022” Олон улсын наадам боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Itaewon global village festival-2022” Олон улсын наадам БНСУ-ын Ёнсан дүүрэг (Итэвон)-т амжилттай болж өндөрлөв. 

БНСУ-д суугаа гадаадын 26 улсын Элчин сайдын яам оролцож, наадмыг 1 сая гаруй хүн үзэж сонирхов.

Наадмын үеэр урлагийн тоглолт явагдаж, баярын жагсаал (парад), улс орноо сурталчилсан үзэсгэлэн худалдаа болов. 

Наадмын нээлтэд Элчин зөвлөх Ж.Оюунбаатар хүндэт зочноор оролцож, уран бүтээлч Ч.Энэбиш, Д.Гансугар нар “Алтайн магтаал” аялгууг тоглож сонирхуулав. 

Баярын жагсаал (парад)-д Монгол сургуулийн багш сурагчид, Залуучуудын холбоо зэрэг 50 гаруй залуус үндэсний хувцсаараа гоёж оролцов. 

Манай үндэсний ноос ноолуур, арьс шир, гар урлал зэрэг бүтээгдэхүүнээ сурталчилж “S&B” fashion, “Урьхан брэнд”, “Монгол гар урлал” зэрэг үндэсний үйлдвэрлэгчид, мөн Г.Чинзориг арьсан эдлэлийг 100% гараараа газар дээр нь урлан сонирхуулж, МҮОНРТ-ийн БНСУ дахь сэтгүүлч Э.Ижилболд, БНСУ дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт “Olnodo”, “Тулга” соёл урлагийн холбоо, “Nice Mongolia world” хамтран ажиллав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19