Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 21:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Сонгинохайрхан дүүргийн иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай, Баянзүрх дүүргийн иргэн Ш-ын “Королла спасио” загварын автомашин мөргөлдөж жолооч Ш /31 настай, эмэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийгэм | 2022-10-20
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм







