Сүхбаатар аймагт хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 2022 оны эхэнд 676 өрхийн 3078 иргэн хамрагдаж байсан бол жилийн эцэст 305 өрхийн 1388 иргэн хамрагдаж 55 хувиар буурсан.
Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зорилтот өрхийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилласнаар 272 иргэн хөдөлмөр эрхлэлт, мэргэжил олгох сургалтад хамрагдаж, 186 иргэн түр 171 иргэн байнгын ажлын байранд зуучлагдсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрт 61 иргэн 169950.0 мян төгрөгийн төсөл хөтөлбөрт хамрагдаж тодорхой хэмжээний өрхийн орлогын эх үүсвэртэй болж байна. Эдгээр ажлын үр дүнд Асгат, Наран, Уулбаян, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Сүхбаатар сумд “Хүнсний эрхийн бичиг"-ийн үйлчилгээгүй боллоо.
АДМИН








Нийгэм







