Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Хурандаа Ц.Батсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 334 дүгээр ангид Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Бригадын генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Ч.Цогтжаргал болон Төв аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо.

АДМИН








Нийгэм







