Dark Light
Нийгэм | 2022-12-22

Жилд 12 тэрбум төгрөгийг даатгуулагч, иргэд, ажил олгогч хэмнэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийгмийн даатгалын цахим үйлчилгээнээс 16-г сонгон хэмнэлтийн судалгаа хийхэд жилд 12 тэрбум төгрөгийг даатгуулагч, иргэд, ажил олгогч хэмнэсэн байна. 

Тодруулбал:

- Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулснаар 1,229,881 даатгуулагч 2,917,739,548 төгрөг 

- Тэтгэврийн дэвтрийг цахимжуулснаар 474,273 даатгуулагч 698,329,795 төгрөг

- Эмнэлгийн хуудсыг цахимжуулснаар 201,913 даатгуулагч 657,322,502 төгрөг

- Ажилгүйдлийн тэтгэмжийн хуудсыг цахимжуулснаар 28,286  даатгуулагч 70,715,000 төгрөг

- Тэтгэвэр тогтоолтын хуудсыг цахимжуулснаар 4,373 даатгуулагч 4,373,000 төгрөг

- Өндөр насны тэтгэврийг цахимаар өөрчлөн тогтоолгосноор 12,463 даатгуулагч 12,463,000 төгрөг

- Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг цахимаар өөрчлөн тогтоолгосноор 14,099 даатгуулагч 14,099,000 төгрөг 

- Тэжээгчээ алдсаны тэтгэврийг цахимаар өөрчлөн тогтоолгосноор 753 даатгуулагч 753,000 төгрөг

- НДШ төлөлтийн талаарх тодорхойлолтыг хуудсыг цахимжуулснаар /e-Mongolia/ 4,514,751 даатгуулагч /давхардсан тоогоор 4,514,751,000 төгрөг

- 9.1 QR кодтой лавлагаа тодорхойлолт /ndaatgal.mn/ 2,225,800 удаа авсан нь  2,225,800,000 төгрөг

- Иргэн (Даатгуулагч)-д нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолтыг хуудсыг цахимжуулснаар 65,469 даатгуулагч 65,469,000 төгрөг

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагааг цахимжуулснаар 29,510 даатгуулагч 29,510,000 төгрөг 

- Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хуудсыг цахимжуулснаар 81,018 даатгуулагч 81,018,000 төгрөг

- НДШ-ийн 50 хувь буцаан олголт авах дансны мэдээлэл бүртгүүлэх, засах үйлчилгээг цахимжуулснаар 13,325 даатгуулагч 13,325,000 төгрөг 

- Ажил олгогчийн "Шимтгэлийн цахим систем"-ээр НДШ тайлан илгээсэн 526,484 ажил олгогч 526,484,000 төгрөг

- ТҮЦ /Төрийн үйлчилгээний цахим машин/-аар 150,028 удаа үйлчилгээ үзүүлж 225,042,000 төгрөг

- Нийгмийн даатгалын гар утасны аппликейшнаар Сайн дурын даатгалын гэрээ байгуулснаар 2,878 даатгуулагч 2,878,000 төгрөг хэмнэсэн тооцоо гарсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10