Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хамт олонд иргэнээс "ТАЛАРХАЛ" иржээ.
Талархалд: "Энэ оны 11 сарын 28-ны өдөр эгчийн маань 2 хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсныг цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Эрдэнэбулган шуурхай эрэн сурвалжилж 2 дүүг минь эсэн мэнд олж өгсөнд маш их баярлаж байна. Дээрх албан хаагч болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хамт олонд ажлын амжилт хүсье. Иргэн Н.Оюунгэрэл" гэжээ.

АДМИН








Нийгэм






