Dark Light
Нийгэм | 2022-12-22

Нутгийн баруун хойд хэсгээр цас орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 24-нд  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,  төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орохыг онцгойлон анхааруулж байна.

 2022 оны 12-р сарын 22-ны 20 цагаас 12-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн  баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:  Шөнөдөө Тэс, Эг-Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -31...-36 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-30 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -20...    -25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -21...-26 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14...-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө   -27...-29 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10