Dark Light
Нийгэм | 2022-12-23

ОБЕГ мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас гал унтраах автомашины жолооч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор өвлийн дадлага сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Танхимын сургалтаар алба хаагчдад онолын мэдлэг олгож, Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гүний усны сургалтын төв”-д нуурын мөсөнд цооног гаргаж гал унтраах автомашинд соролт хийж ус ачих, дамжуулан шахах дадлага сургуулийг хийсэн юм.

Сургалтад Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 54, 55 дугаар анги, Онцгой байдлын газрын 3 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн 40 орчим алба хаагч оролцлоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10