Dark Light
Нийгэм | 2022-12-23

"Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг 11 яаманд шилжүүлнэ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр: "Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Энэ чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг дараах 11 яаманд орон тооны хязгаартайгаар шилжүүлэх ажил нэгдүгээр сарын 1-нээс хийгдээд явна. Энэ чиглэлийн дагуу БОАЖЯ, БШУЯ, ЭМЯ, ХХХҮЯ, ХНХЯ, БХБЯ, ЗТХЯ, Соёлын яам, УУХҮЯ, ЦХХХЯ, ЭХЯ зэрэг эдгээр 11 яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргүүд урьдчилсан байдлаар шилжинэ. Монголын улсын төр нь ард иргэдийнг эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээдэг. Үүнтэй холбоотойгоор төрд хүний эрүүл ахуй, амь настай холбоотой, байгаль орчны аюулгүй байдалтай холбоотой хяналт төрд үлдэх ёстой. Эдгээрээс бусад төрлийн хяналтыг  төр хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудад шилжүүлж тэр замаар хяналт шалгалтыг тавьдаг байх ёстой. Үүнтэй холбогдон худалдаа аж ахуй үйлдвэрийн танхимын хуулийг ирэх засгийн хуралдаанаар өргөн барина. Ингэснээр мэргэжлийн холбоод байгуулагдах хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Мэргэжлийн байгууллагууд нь өөр өөрсдөдөө хяналт тавьж, шаардлагыг өндөрсгөх орчин бүрдэнэ" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10