Орхон аймаг гэр хорооллын цахилгаан эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг дэмжих, эрчим хүчний уналтыг бууруулах, хүчдэлийн алдагдалд оруулахгүй байх зорилгоор Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт дэд станцын өргөтгөлийг 2022 оны орон нутгийн төсвөөр барьж байгуулах ажлыг эхлүүлсэн.
Орон нутгийн төсвийн 2,5 тэрбум төгрөгийн өртгөөр 35/6кВ-ын 2*10000 кВа хүчин чадалтай уг дэд станц ашиглалтад орсноор Дэнж, Эрдэнэ Яргуйт, Шанд багийн айл өрхийн цахилгаан эрчим хүч нэмэгдэх юм. 35/6 кВ-ын Өмнөд дэд станцын өргөтгөлийн ажлын барилга угсралтын ажил дууссан. 6к8 талын холболтын ажил нь хэрэглэгчдийн хэрэглээг 6-8 цаг тасалж хийхээр байгаа тул хөлдөлт үүсэх эрсдэлтэй, Эрчим хүчний сайдын А/215 тоот тушаалыг зөрчихөөр байгаа тул халаалтын улирал дуусахаар ашиглалтад оруулах тухай саналыг ирүүлжээ.
АДМИН








Нийгэм






