Dark Light
Нийгэм | 2022-12-23

Элчин сайд Д.Гэрэлмаа итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ромын Пап Гэгээн хутагт Францист Итгэмжлэх жуух бичгээ барив.

Энэ үеэр тэрбээр Гэгээн хутагт Францист Монгол Улсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод цаашдын хэтийн төлөвийн талаар санал солилцов.

Элчин сайд Д.Гэрэлмаа Гэгээн Ширээт Улсын Засгийн газрын тэргүүн, кардинал П.Паролин, Дэд тэргүүн, тэргүүн хамба Э.П.Парра, Гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга буюу Гадаад хэргийн сайд П.Р.Галлагер нартай тус тус уулзаж, XIII зуунаас улбаатай хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд талууд Ватиканы архив, номын санд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой баримт, эх сурвалжуудыг олж тогтоох судалгааны ажлыг үргэлжлүүлэх, эрүүл мэнд, боловсрол, хүмүүнлэгийн салбарт залуу боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, мөн дэлхий дахинаа тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08