Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид болон олон нийтийн байцаагч нар хамтран “БАЯРЛАЛАА” челленжийг эхлүүлжээ. Энэхүү челленжийг үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүргийн Эмэгтэйчүүд болон Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр /2022.12.23/ зам талбайн үйлчлэгч нарт сэтгэлийн бэлэг барилаа.
Эмэгтэйчүүд болон Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн хамт олон та бидний цэвэр цэмцгэр, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өвлийн хүйтнийг үл ажран ажил үүргээ гүйцэтгэж буй 50 гаруй ажилчдад өөрсдийн гараар урласан бээлий, эсгий оймс зэргийг бэлэглэж, халуун аарц, чацарганын шүүсээр дайллаа.



АДМИН








Нийгэм






