Dark Light
Нийгэм | 2022-12-23

Э.Болормаа: Хүүхэд багачуудын сэтгэл шингэсэн энэхүү модоороо бахархаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн төв талбайн гацуур мод олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Тус гацуурыг аймгийн эмэгтэйчүүд санаачлан, хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт сайн дурын үндсэн дээр засаж чимэглэсэн тухай аймгийн засаг дарга Э.Болормаа цахим хуудастаа хуваалцжээ. 

Тэрээр: "Сүүлийн хэдэн өдрүүдэд сошиал медиагаар манай сүлд модны талаар ташаа байдлаар ойлгогдох мэдээлэл түгжээ. 

Аймгийн төв талбайд зассан гацуур модыг манай аймгийн эмэгтэйчүүд санаачлан, хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт сайн дурын үндсэн дээр засаж чимэглэсэн. Холоос харахад өвлийн гацуур мод юм шиг боловч яг ойртоод харвал хүүхдүүдийн гараараа хийсэн чимэглэлүүд сэтгэл дулаацуулмаар. Миний хувьд энэнээс илүү баярын уур амьсгал төрүүлэх мод байхгүй. 

Амьдарч буй орон нутагтаа анхаарал хандуулж, оролцоогоо бодит болгох санаачилга гаргаж оролцсон хүн бүрд талархаж байгаагийн сацуу бахархаж байна. 

Байгаль дэлхийдээ ээлтэй, дэлхийн чиг хандлагад нийцсэн хог хаягдал дахин ашиглаж, гарын доорх материалаар аймгийн төвийн 2 сургууль, 11 цэцэрлэгийн хүүхэд багачуудын урласан бүтээлээр чимэглэсэн гацуур модыг талбайд засах зөвшөөрөл өгч дэмжин ажиллалаа. 

Мөн төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан нүсэр чимэглэлтэй, үнэтэй модыг төсвийн мөнгөөр засах нь зохимжгүй гэж үзсэн. 

Гэтэл мод засаж дуусаагүй байхад өөнтөглөж буруу ойлголт төрүүлэх мэдээллийг олон нийтэд түгээж, гацуур мод зассан хүүхдүүд, ээжүүдийн хөдөлмөрийг харлуулж буйд харамсаж байна. Гэхдээ энэ модыг засахад ажлын хөлс, материалын зардлуудад тодорхой хэмжээний зардал гарсныг шийдвэрлэсэн ч олон нийтийн шүүмжлэлээс үүдэн гүйцэтгэсэн хүмүүс мөнгөө буцаахаар болсон. 

Манай аймгийн хүүхэд багачуудын сэтгэл шингэсэн энэхүү модоороо Засаг даргын хувьд үнэхээр их бахархаж байгаа. Энэхүү сүлд модыг бүтээхэд гар бие оролцсон бүх хүүхэд багачууд болон гэр бүлийнхэнд нь БАЯРЛАЛАА" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10