Нийслэлийн ...... дүүргийн 3 дугаар хорооны ..... гэдэг газар /дүүргээс урд зүгт 27 км-т/ Иргэн М-нь 2 сарын 7-ны өдрийн 10:00 цагт .... дүүрэг рүү явна гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2 сарын 9-ний өдрийн 09:24 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид хүлээн авчээ.
Алба хаагчид иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2 сарын 11-ний өдрийн 10:00 цагаас “Хар чулуутын-Ам”, “Городок”, “Их уурхайн-Ам, “Тоосгоны үйлдвэр”, “Барчины-Ам” гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 16:10 цагт гэрээс нь хойд зүгт 8 км-т “Налайх гол” гэдэг газраас цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН







Нийгэм







