Завхан аймгийн ..... сумын 1 дүгээр гудамжинд айлын шалнаас утаа гал гарч байна гэсэн дуудлагыг 2 сарын 10-ны өдрийн 20:38 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход 14х16 метрийн хэмжээтэй 2 давхар, 8 айлын нийтийн байр Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй өрөөний шал /1 давхрын айлын зуухны яндангаас цонолт өгсөн байж болзошгүй/-аас утаа уугьж байсан тул 3 цаг задаргаа хийж аюулгүй болгосон байна.
Нийгэм | 2023-02-12
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм







