Dark Light
Нийгэм | 2023-02-13

УАШТ-ээс дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХХ Зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит  насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах  боксын тэмцээнд ОБЕГ-ын “Аврагч”  биеийн тамир-техник спорт хорооны 5 тамирчин оролцож, дөрвөн алт, нэг мөнгө медалийг хүртлээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 52кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63кг-ийн жинд У.Шинэцэцэг, эрэгтэйчүүдийн 67кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт нар тус тус алтан медаль, эрэгтэйчүүдийн  51кг-ийн жинд Л.Даваадорж мөнгөн медалийг хүртэж, багийн дүнгээр IV байрт шалгарсан юм.

Мөн тэмцээний шилдэг тамирчнаар “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн, шилдэг дасгалжуулагчаар ОУХМ Б.Эрдэнэбаяр нар тус тус  тодорлоо.

Энэ сарын 7-12-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдсан тус тэмцээнд 39 байгууллагын 192 тамирчин оролцож, жин тус бүрээр аваргуудаа шалгарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10