Dark Light
Нийгэм | 2023-02-13

Багшлах эрх олгох сургах зүйн сургалт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллежид ажиллах хүсэлтэй багшийн мэргэжил эзэмшээгүй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй эсвэл мэргэшлийн өндөр ур чадвартай иргэнд сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын үндэс, багшийн суурь ур чадвар, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, хичээл төлөвлөлт, чадамжийг үнэлэх, сургалт зохион байгуулах арга зүйн чадамжуудыг эзэмшүүлэх зорилготой Багшлах эрх олгох сургах зүйн сургалт 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр эхлэхэд бэлэн боллоо. 

Тус сургалтыг Техник технологийн политехник коллежийн Мэргэжлийн боловсрол, сургалтын магистрын сургалтын хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа чадварлаг баг зохион байгуулахаар шалгарлаа. 

Энэ удаагийн сургалтад нийт 51 сургалтын байгууллагын 135 багш хамрагдахаар бүртгүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10