Dark Light
Нийгэм | 2023-02-13

Жим нь зам болог

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны тонуулын хэрэгтнүүд шүүх танхимд багтахгүй байгаа тул журмаа өөрчилж, том зааланд хурлаа хийхээр болоод байна. Шорон тийш зүглэх авлигачдын нарийн жим өргөн зам болж шороо тоос босож эхэллээ. Хөгжлийн банкны тонуулд 80 хүн яллагдагчаар татагдаж, нүүрсний хулгайд мөн 80 гаруй хүн шалгаж байгаа юм. Улсын хууль шүүхэд хэрэгтнүүд нь багтахгүй олширч, УИХ-ын танхимд гишүүд нь олдохгүй цөөрч эхэллээ. Ярьсандаа байдаггүй яруу найрагч Ж.Мөнхбатаар эхэлсэн болохоос бус бүрэн эрхээсээ татгалзах өргөдөл 2 болж, Т.Аюурсайхан давхар дээлээ нэгмөсөн тайж хаяна аа гэлээ. Жим нь зам болог ээ, жийп нь бэлэг болог ээ гэж хүмүүс хараал биш ерөөл өргөж байна.  

Нүүрсний хулгайд нэр нь зарлагдсан 17 буюу ордонд сэрсэн баавгай, тэвнээр зэвсэглэсэн генерал, танин мэдэхүйн дамжааны алаг нүдэн бүсгүй, морь биш хүн, мэргэжлийн хяналтын Аагий, Тавантолгойг хайгаад олдоггүй төөрсөн толгой зэрэг улс төрчид одоогоор таг чиг байна.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10