Dark Light
Нийгэм | 2023-02-13

Лу.Гантөмөр бүртгүүлж, луу данстай болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тэнгэрт 7 нар гарч, газар дэлхий хатсан үлгэр шиг АН-д 7 дарга ээлжлэн зэрэгцэн зарласан үйл явдал эцэслэгдэв. УДШ Лу.Гантөмөрийг бүртгэж авснаар муу нэртэй АН ямар ч байсан луу данстай болж байна. С.Эрдэнийн тэвэрч унтдаг, атгаж сэрдэг тамга тэмдэг зүгээр л дурсгал, модон сувенир боллоо. Тамга нь сувенир болсон тул Д.Ганбатад хадгалуулсан  тамганы батламж бүр сүг боллоо.  Хэн бүртгэл дансанд орсон байна, тэр нь тамгаа барих учир шинээр захиалчихна гэсэн үг юм. АН-д тамганы сэв ийнхүү эцэслэгдсэн ч эвээ наах дараагийн асуудал босож байна. Тамганд биш тамын тогооны үлгэрт гол учир нь бий. Тамгатай, тамгагүй хутагтууд тус тусдаа арц хүж уугиулж, амьтан хүнд адис өгч, сан тавьдгаа зогсоож чадах уу? Сэвтэй шаазан шиг болсон АН эвийн цавуугаар наалдах уу? Алган дээрээ хагархай шаазан барьсан, бартаат замаар түүхий өндөг ачсан машин шиг АН эвийг сахиж, сэвийг нааж чадах уу? гэдэг дараагийн асуудал босож байна. Сөрж зогсдог сөрөг хүчин байхгүйгээс эрх баригч намын дарга орон зайг нь орлож, шүгэл үлээж, шүүр барьж ирсэн. Төрийн ордонд сөрөг хүчин байхгүйгээс уур нь оволзож үймэрсэн олон төрийн ордны хаалгыг эвдэж, хашааг нурааж, эрх баригчид өөрийн шүүмжлэлээр өөрөө өөрсдөдөө сөрөг хүчин болж ирсэн юм.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10