Dark Light
Нийгэм | 2023-02-13

Гамшигт нэрвэгдсэн 200 гаруй иргэнд тусламж үйлчилгээг үзүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНТУ-ын Хатай муж Антакай хотод дэлгэсэн Монгол Улсын Цэргийн хээрийн эмнэлэг өнөөдрийн байдлаар гамшигт нэрвэгдсэн гэмтлийн болон бусад шалтгаантай 200 гаруй иргэнд тусламж үйлчилгээг үзүүлээд байна.

Өчигдөр зүрх судасны эмгэгтэй 15, амьсгалын замын эмгэгтэй 23, ясны хугаралтай 14 иргэнд гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол хэвлийн өвдөлттэй 1 иргэнд үзлэг хийж мухар олгойн цочмог үрэвсэл байсныг оношлон лавлагаа шатлалын эмнэлэгт шилжүүллээ.

Мөн Турк Улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон Тусгай хүчний сектор командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10