Dark Light
Нийгэм | 2023-07-20

Түр зуурын усархаг бороо орсны улмаас 210 өрхийн гэр, байшин усанд автжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2, 3, 4, 12, 13 дугаар багууд /сумын төвд/ 7 сарын 18-ны өдрийн 22:40 цагаас 23:00 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсны улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 7 сарын 18-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Өлгий сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж байна. Үерийн усанд нийт 5 багийн 210 өрхийн гэр, байшин автсан бөгөөд 7 сарын 19-ний өдрийн 23:00 цагийн байдлаар тусламж шаардлагатай байсан 54 өрхийн 145 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, усанд автсан 40 гэр, байшингийн 597 тн орчим усыг соруулж аюулгүй болгосон. Мөн 16 метрийн урттай хамгаалалтын даланг байгуулж, 5 байршилд 6 метрийн гүнтэй нүх ухаж усыг газарт нь шингээх ажиллагааг зохион байгуулаад байна. 7 сарын 20-ны өдөр үерийн усаар орж ирсэн лаг шавруудыг цэвэрлэх, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19