Dark Light
Нийгэм | 2023-07-20

Яаралтай мэс засал хийж 38 настай эхийн амь насыг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эмч, сувилагчид энэ сарын 18-ны өдөр "Умайн гаднах жирэмслэлт, цус алдалтын дайрлагатай эмэгтэйн биеийн байдал хүнд" гэх алсын дуудлагаар Цэнхэрмандал суманд очиход 38 настай эмэгтэйн биеийн байдал маш хүнд, цус алдалтын дайрлагын хүнд зэрэгтэй, хэвлийд их хэмжээний цус алдалттай, тээвэрлэх боломжгүй нөхцөлтэй байжээ. Иймд яаралтай журмаар гэрт нь мэс засал хийж эхийн амь насыг авран хамгаалсан байна. 

Алсын дуудлагын багт

ЭБЭ-ийн эмч Б.Уранчимэг

МЭЭ-ний эмч Г.Алтансувд

Хагалгааны сувилагч Б.Мөнгөннавч

МЭЭ-ний сувилагч Т.Жавхлантбаяр

Жолооч Л. Ууганбаяр, Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвийнхөн хамтран ажиллажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19