Dark Light
Нийгэм | 2023-07-21

Үерийн дараах хор уршгийг арилгах ажил хийгдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймагт энэ сарын 18-ны орой орсон хүчтэй аадар борооны улмаас Өлгий сумын 2,3,4,12,13 дугаар багуудад үер бууж, айл өрхүүд усанд автагдсан. 

Үүнтэй холбогдуулан үерийн дараах хор уршгийг арилгах, усанд автсан гудамж, талбайг цэвэрлэх, Цэвэрлэгээ зохион байгуулах, иргэдийг цэвэр усаар хангах, тээврийн хэрэгслээр хангах, барилга, дэд бүтэц зам тээвэр, цахилгааны аюулгүй байдлыг хангах, халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх, бохирдсон худаг, муу усны цооног ариун цэврийн газрын нүхийг аюулгүй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрүүл ахуйн зөвлөмж өгөх, сурталчилгаа хийх, аюулгүй байдал хэв журмын асуудал хариуцсан, тусламж, хүмүүнлэгийн ажил зохион байгуулах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн, хохирлын хэмжээ тогтоох зэрэг ажлын хэсгүүдийг байгуулсан. 

Уг арга хэмжээний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид үерийн усыг тогтоосон газарт асгах, гарсан хог хаягдлыг нэгдсэн хогийн цэгт буулгах ажилд хяналт тавьж ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19