Dark Light
Нийгэм | 2023-12-13

Олон нийтийн газар танхайрсан ОХУ-ын иргэнийг 10 хоног баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кофе шопод “Гадаад улсын иргэн танхайраад байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн байна. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Оросын Холбооны Улсын иргэн “З.М.А” нь төлбөр тооцооноос маргаан үүсгэж, бэлгийн шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэл, биеэр болон бусад хэлбэрээр илэрхийлж олон нийтийн газарт танхайрсан үйлдэлд зөрчил шалгах ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 хэсэг, 6.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд албадлагын арга хэмжээ авахуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс түүнд 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19