Dark Light
Нийгэм | 2023-12-13

Гарцаар гарч буй иргэдийг мөргөсөн хэргийг шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гарцаар гарч явсан хоёр том хүн, нэг хүүхдийг автомашинаар мөргөсөн бичлэг цахим орчинд тавигдаад байна.

Уг зам тээврийн осолд Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн “Яадаг орк вэ. БЗД-ийн 13 дугаар хороо офицерын тойргийн MIU сургуулийн гарц дээр … дугаартай машин гурван хүн мөргөсөн” гэх мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага тодруулахад арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 13:07 цагт уг бичлэгт гарсан мэдээлэл бүртгэгдсэн байв.

Toyota маркийн тээврийн хэрэгслийн жолооч (36 настай, эмэгтэй) явган зорчигч болох 8-32 насны гурван хүнийг мөргөсөн зам тээврийн осолд Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж буйг мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19