Dark Light
Нийгэм | 2023-12-13

Б.Ганхуягийг Нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах эсэхийг шүүх шийдэх боломжгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Яг одоо Нүүрсний гэх хэргийн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох 11 хүний гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

Хуралдааны эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргалаа. Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд энэ сарын 27-ныг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ. 

Мөн УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын зүгээс Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах талаар тус шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариуг тухай бүрт нь хүргүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа үед Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах эсэхийг шүүх шийдьэрлэх боломжгүй. Шүүгчид тийм эрх, үүрэг олгогдоогүй. Тиймээс зохих шатны байгууллагад хандах боломжтой гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19