Dark Light
Нийгэм | 2023-12-13

Буриадаас Монгол руу хийх нислэгийг сэргээнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд агаарын тээврийн үйлчилгээг сэргээх гэж байгаа тухай “Байкал” нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Дмитрий Гармаев Telegram хуудсандаа мэдээлжээ.

“Ираэро" агаарын тээврийн компани Улаан-Үд-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд 2024 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн ням гараг бүр нислэг үйлдэнэ" гэж тэрбээр бичсэн байна.

Тус компанийн хэвлэлийн албаны мэдээлснээр, нэг цаг үргэлжлэх нислэгийг CRJ-200 онгоцоор үйлдэх бөгөөд нэг талын  тийзний үнэ 9955 рубль байх ажээ. 

Мөн нэгдүгээр сараас Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Тус чиглэлд 50 зорчигчийн суудалтай CRJ-200 онгоцоор долоо хоногт дөрвөн удаа ниснэ. Нислэгийн тийзний үнэ нэг талдаа мөн 9955 рубль байна. 

Өмнө нь Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд Монголын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани нислэг үйлддэг байжээ. Уг нислэгийг есдүгээр сарын 19-нд зогсоосон байна. Тасалбарын борлуулалт хангалтгүй, эрэлт туйлын бага байсан учраас Монголын компанийн удирдлага ийм шийдвэр гаргажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19