Dark Light
Нийгэм | 2023-12-13

Зам тээврийн ослын улмаас энэ онд 32 хүүхэд энджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны эхний арваннэгэн сарын байдлаар хүүхэд өртсөн 780 зам тээврийн осол бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амь хохирсон 32 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нь буруу тээвэрлэснээс болсон тухай сануулав. Хүүхдүүд ихэвчлэн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа тохиолдлуудыг цагдаагийн байгууллагаас гаргажээ. Тухайлбал: 

-Хүүхдийг тээврийн хэрэгслийн урд суудалд өвөр дээрээ суулгасан үед салхины шил, багана мөргөх, 

-Тээврийн хэрэгслийн арын суудалд зориулалтын суудал, хамгаалах бүсийг зүүгээгүй үед хүүхэд цонхоор шидэгдэх, мөн хатуу биет мөргөх, 

-Тээврийн хэрэгслийн ачаа, багаж хэсэгт тээвэрлэсэн зэрэг шалтгаанууд голлож байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та 

•Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалах бүсийг хэрэглэх 

• Урд суудалд өвөр дээрээ суулгахаас татгалзах, 

•Ачаа тээшний хэсэгт тээвэрлэхгүй байх, 

•Тээврийн хэрэгслийн Child lock буюу хаалганы түгжээг түгжиж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19