Томуугийн дэгдэлт эрчимжиж эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж, нэмэлтээр ор дэлгэж байна. Гэсэн хэдий ч орны хүрэлцээ манай улсад тун тааруу тул зарим өвчтөнүүд өрхийн эмчийн хяналт нь дор гэрээр эмчлүүлж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт идэвхжилийн буюу шар түвшинд шилжээд байна. Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байгаа аж. Мөн томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалтууд хүн амын дунд өвчлөл үүсгээд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд буй.
Томуугийн тархалт улбар шар түвшинд шилжив
Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд үндсэн таван түвшнээс хоёр дахь буюу шар түвшинд байна. Харин Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгуудад дараагийн буюу гурав дахь шат болох улбар шар түвшинд шилжээд байгаа юм. Нийслэлд өдөрт амбулаториор үйлчлүүлэгчдийн тоо ихсэж эмнэлгийн орны ачаалал тодорхой хэмжээнд нэмэгдэж буй.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар удахгүй нийслэлийн хэмжээнд дараагийн түвшинд шилжих, ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд хүрэх эрсдэлтэй байгааг анхааруулаад байгаа юм. Гэсэн хэдий ч өвчлөлийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, хүүхдүүдийн дунд томуугийн тархалт их байна.
Тандалтын нөхцөл байдлын судалгаагаар өнөөдрийн байдлаар 2 345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Харин эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд эмчлүүлж байгаа аж. Улмаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүнчлэн, эмнэлэгт хэвтэж байгаа 8 610 үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хэвтэн эмчлүүлж байгаа юм.
АДМИН








Нийгэм




