Dark Light
Нийгэм | 2023-12-26

Нийслэлийн Онцгой байдлын газар ”Тэргүүний газар”-аар шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний алба хаагч, тэргүүний хамт олонд шагнал гардууллаа. 

Нийслэлийн Онцгой байдлын газар 2023 оны ”Тэргүүний газар”-аар шалгарлаа. 

Түүнчлэн “Тэргүүний хэлтэс”-ээр дэд хурандаа М.Пүрэвжав даргатай Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Тэргүүний бүлэг”-ээр ахмад Б.Отгонбаяр даргатай Аврах ангийн VI бүлэг “Тэргүүний салаа”-аар ахмад Г.Мөнхбат захирагчтай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн III салаа, “Шилдэг мэргэжилтэн”-ээр ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Буяннэмэх, “Шилдэг аврагч”-аар Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Н.Оюунбаатар,  “Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Уламбадрах, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Отгонбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн, гал сөнөөгч, ахлагч Б.Батзориг шалгарлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19