БИЛГИЙН ТООЛЛЫН 19 2023.12.31 / НЯМ ГАРАГ/
ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын 12 сарын 31, Адьяа гараг. Билгийн тооллын 19, Их морь одтой, харагчин гахай өдөр.
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 08.42-17.08
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Хий
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм




