2023 оны 12 сарын 31-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны нэр хүнд өсөж нийгэмд эзлэх байр суурь дээшлэх боломж нэмэгдэх бололтой. Нэр хүндээ дээшлүүлэхийн тулд таныг дэмжих хүрээллийг олж авах хэрэгтэй болно. Өнөөдөр олон нийтийн арга хэмжээнд оролцолгүй, гэр бүлтэйгээ баярын ширээний ард байх нь бүгдэд таалагдана. Ах дүүс болон анд найзуудтайгаа ч хамтдаа байх нь аз жаргал инээд хөөрийг бэлэглэнэ.
Үхэр: Мөнгөнд анхаарлаа хандуулах ёстой болж байна. Баярын төсвөө сайн зохицуулаарай. Та шинэ жилийн баярын үеэр ийм асуудалтай байхыг хүсэхгүй биз. Яарах юм бол дараа нь гаргасан шийдвэртээ харамсах болно. Ирэх онд гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байгаарай. Баярын ширээний ард гэнэтийн зочин ирэх бололтой. Гэртээ өөрийн ойр дотнын хүмүүсээ хүмүүсийг урин, сайхан үдэшлэг зохиогоорой.
Хамтатгах: Ажлаа эрт дуусган, эргэн тойрны тав тухтай байдлыг ханга. Ирж буй шинэ жилийн эхлэлд бэлэн эсэхээ шалга. Цэгцтэй орчноос эерэг бодол санаа гардаг гэдгийг сана. Төлөвлөсөн ажлаа дуусаж байгаа боловч жижиг зүйлс таны цагийг барж магадгүй. Түр амсхийн, хийсэн зүйлээ бүхэлд нь эргэн хараарай. Ажлын үр дүнд авсан шагнал урамшуулал таны шинэ жилийн баяр дээр урам зориг нэмнэ.
Мэлхий: Яаруу өдөр өнгөрнө. Ярихаасаа өмнө сайн бодвол энэ өдрийг та удирдаж чадна. Гадуур баярын уур амьсгал дүүрэн байх тул замын түгжээ, хүмүүсийн хөл хөдөлгөөн урьдынхаасаа хэд дахин нэмэгдсэн байна. Тайван орчин танд сайн эмчилгээ болох бөгөөд таныг төлөвлөсөн ажлаа амжуулахад тус болно. Өнөөдөр элдэв ажлаа бодолгүй баярын уур амьсгалд бүрэн уус. Сэтгэл санаа тогтворгүй байгаа ч хүлээсэн үүрэг даалгаврыг хангалттай биелүүл.
Арслан: Өнөөдөр дэлгүүр хэсэн онцгой бэлэг худалдаж авах, гэр орноо тохижуулах зэрэгт таатай. Мөн найз нөхөдтэйгөө цагийн хөгжилтэй өнгөрүүлэх нь үр дүнтэй байна. Өөрийн дуртай үйл ажиллагаанд оролцох үедээ сэтгэл хангалуун байна. Найз нөхөдтэйгээ гадагш гарах нь бүгдэд таалагдана. Залуу хосууд хайр сэтгэлийн харилцаагаа улам бэхжүүлэх алхам хийх бололтой.
Охин: Таны сэтгэл санаа тайвшралыг ердийнхөөсөө илүү их шаардаж байна. Хэрэв та хэт шургуу ажиллаж байсан бол шахуу цагийн хуваариа түр орхин амрах шаардлагатай. Гэртээ өөрчлөлт хийх шаардлага гарах бөгөөд энэ нь нэлээд мөнгө шаардана. Хэрвээ амралтаараа хаа нэг тийшээ явах гэж байгаа очих газраа сайн судал. Аяллын бэлтгэлээ сайн хийж чадвал та өөртөө итгэлтэй болно. Ойр дотнын хүмүүс, үр хүүхдүүдтэйгээ хамт шинэ оноо угтах нь амьдралдаа эерэг хандлага олж авахад тусална. Аз жаргалтай, гайхалтай шинэ оны мэнд хүргэе.
Жинлүүр: Шинэ жилийн үеэр богино хугацааны аяллаар явж, зугаалахад тохиромжтой. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо та сэтгэл хангалуун байж чадна. Хэн нэгэн таны орон зайд халдвал та бухимдах болно. Тайван байхын тулд бусдад хамаг нууцаа ярих хэрэггүй. Эрүүл мэнд, аюулгүйн байдлаа хамгаалах өөрийн чадвараа ахиулах боломжуудыг ашигла. Санаандгүй алдаа гаргаж байж магадгүй. Энэ үед та ухаан санаагаа соргог байлгах хэрэгтэй.
Хилэнц: Таны дотоод үзэл санаанууд буруу шийдвэрээс болж өөрчлөгдөж болно. Иймээс одоогийн нөхцөл байдал ирээдүйн бодит үнэн биш гэдгийг ухамсарла. Одоогийн зарим зүйл будилаантай байх нь таны толгойг эргүүлэх бололтой. Эргэн тойрноо анхааралтай ажигла. Сайн төвлөрөх юм бол чухал зүйлийг олж мэдэх боломжтой. Аахар шаахар асуудлыг өнөөдөр түр хойш тавьж ирээдүйдээ итгэлтэй урагшил. Танд шинэ оны мэнд хүргэе. Гэр бүлээрээ цуглан баярын ширээ тойрон суух нь танд юу юунаас ч илүү аз жаргалыг өгөх болно.
Нум: Ирэх онд та оюун санаагаа гэрэлтэй байлгахын тулд аль болох эерэг байгаарай. Үүний р дүнд ажил хэргээ ажилттай болно гэдэгт бат итгээрэй. Найзуудтайгаа уулзаж, шинэ оноо хамтдаа угт. Хайртай хүмүүсээрээ бахархах болно. Өөрийн үзэл санаагаа баталгаажуулж ирээдүйд хийх ажлаа төлөвлө. Онцлог зан чанартаа тохирох үйл ажиллагааг ол. Ингэснээрээ та ирээдүйнхээ талаар зөв төсөөллийг авч чадна
Матар: Зорьсон зүйлийнхээ ард нь гарах эрч хүч хангалттай байна. Амаргүй жилийг амжилттай давж буйд баяр хүргэе. Цаашид бүх нөхцөл байдлыг хянах хэрэгтэй. Өөрийнхөө хүсэж байгаа зүйлд хүрэхийн тулд боломж бүрийг ашигла. Мэдлэг боловсролоо сайжруулах зорилт тавьсан бол ирж буй шинэ онд бүтэх болно. Ихэнх хүмүүст энэ үед сайн нөхдийнхөө хүрээлэлд байх нь юу юунаас илүү аз жаргалыг өгөх болно.
Хумх: Жилийн хамгийн гайхалтай өдөр ирж байгаа тул бүх зүйл таны хүссэнээр болно. Таны бүтээлч авьяас чадвар сэргэнэ. Эргэн тойрны баярын уур амьсгал жижиг сажиг асуудлыг түр мартах боломж олгоно. Ганц бие хүмүүс шинэ хайрын харилцаандаа анхааралтай ханд. Шинэхэн хайрын холбоо нь энэ үед од эрхсийн нөлөөгөөр сорилттой тулгарч болзошгүй.
Загас: Эерэг өдөр. Таны биеэ авч явах байдал шинэ жилийн үдшид гялалзсан өнгө аяс нэмнэ. Тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудыг аль болох бодохгүй байх хэрэгтэй болно. Шинэ зүйлийг эхлүүлсэн бол түүнээсээ эрч хүчийг ав. Гэр бүлээрээ үе үеийн шинэ жилийн баярын дурсамжуудаа хамтдаа эргэн санаарай. Хараахан хамт байж амжаагүй ойр дотнын хүмүүс рүүгээ эртхэн утасдаж, баярын мэнд хүргээрэй. Бүгд аз жаргалтайгаар гайхалтай шинэ оныг угтан авах болтугай.
АДМИН







Нийгэм




