Dark Light
Нийгэм | 2023-12-31

Улаанбаатарт 7 хэмийн хүйтэн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр  Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -20...-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08