Dark Light
Нийгэм | 2023-12-31

242.8 тонн бодис, 89 тонн давс цацлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийслэл хотын гудамж замын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэх, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт  242.8 тонн бодис, 89 тонн давс цацлаа. Мөн 96 байршилд байрлуулсан элстэй савны 33 хайрцгийг элсээр, 8 хайрцгийг давсаар дүүргэж, 58 техник хэрэгсэл,  96 (давхардсан тоогоор) хүн хүчээр Өвөр гүнт, Ар гүнт, Санзайн зам, Морингийн даваа, Баянзүрх товчооноос Налайх орох зам, тууш замуудын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэв. Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө болон гол ба туслах 36.5 километр замын гадаргууг түрэх, хусах ажлыг аж ахуйн нэгж, Хот тохижилтын газар, тохижилт үйлчилгээний компани болон 6 дүүргийн замын цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулан ажиллалаа.

Эх сурвалж: УБЗАА


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19