2024-01-01, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20/
Билгийн тооллын 20, хөх хулгана өдөр, бага морь-10 одтой, гал суудалтай, 1 цагаан мэнгэтэй, үхэхийн барилдлагатай өдөр
Наран ургах шингэх: 08:41-17:09
Үс засуулбал: Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр
Өдрийн сайн цаг: Морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
Нохой жилтний сүлд гараг.
Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, үс засуулах, замд явах, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу.
АДМИН







Нийгэм




