Орчин цагийн урлагийн монгол дуу хөгжмийн урын санг баяжуулах, уран бүтээлчийг мэргэшүүлэх, монгол дуу хөгжмийг олон улсад сурталчлан таниулах зорилготой "Дуу төсөл" өнөөдрөөс эхлэх гэж байна.
Уг төслийн хүрээнд 10 цуврал бүхий зорилтот реалити шоу видео контент хийгдэх бөгөөд энэхүү видео контентод урлагийн салбарт 20 дээш жил ажилласан 10 мэргэжлийн коучоор ахлуулсан 10 багийн уран бүтээлчид 10 төрөл жанрын 20 дуун уран бүтээлийг мэргэжлийн түвшинд дуу уран бүтээлийг хэрхэн бүтээж байгааг харуулах ажээ.
Зорилтот реалити шоу нь 10 цуврал дугаартай та бүхэн тухлан сууж үзнэ үү.
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр өнөөдөр 21:10 цагаас эхлэн амралтын өдрүүдээр цацагдах юм.
АДМИН







Нийгэм




