Dark Light
Нийгэм | 2024-01-01

Лусын буулттай өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024-01-02, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 21/

Билгийн тооллын 21, хөхөгчин үхэр өдөр, харцага-11 одтой, шороо суудалтай, 9 улаан мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.

Наран ургах шингэх: 08:41-17:10

Үс засуулбал: Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Хүчин төгсөхийн барилдлагатай өдөр

Өдрийн сайн цаг: Могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой.

Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.

Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.

Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эд, мал гадагш өгөх, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төөнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх,  эд мал худалдан авах, эм найруулах, замд гарахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10