Dark Light
Нийгэм | 2024-01-01

Хонь: Зарим мөрөөдөл биеллээ олох боломж гарч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 1 дүгээр сарын 02-ны 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Зарим мөрөөдөл биеллээ олох боломж гарч байна. Бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа сайн бодож үзээрэй. Зарим зүйл таны сэтгэл сэргээж байгаа ч яаруу зан гаргах хэрэггүй. Эрсдэлтэй ажил хэргээс хол байж өөрийн зам мөрөөр алхаарай. Албан тушаалын төлөө болон цалин хөлсөө нэмүүлэх гэж хэт шунах хэрэггүй. Ашиг орлого нэмэх хэрэгцээний улмаас гаргасан зарим шийдвэр амжилтгүй байна.

Үхэр: Энэ өдөр өмнө нь хийж байсан ажлаасаа залхсан мэт мэдрэмж төрнө. Илүү шинэлэг зүйл рүү тэмүүлж, сэтгэл санаа тогтворгүй байна. Шинэ соргог зүйл эрэн хайсан, өөрчлөлт хийхийг хүссэн тэмүүлэл их байх болно. Ажил мэргэжлийн ур чадвараа дээшлүүл. Эхлээд хэний ч дор орохгүй чадвартай гэдгээ батлан харуул. 

Хамтатгах: Энэ өдөр амьдралын таатай нөхцөл байдал хүлээж байна. Өөрийн амьдралд тэвчээр хатуужилтай болон хөдөлмөрч зангийн давуу талыг нотлох боломжтой. Бизнесийн өрсөлдөөнд тэсэж үлдэж чадсан шагналаа авна гэж ойлгож болно. Гэр бүлийн харилцаа найрсаг сайхан байж, найз нөхдийнхөө дунд сайн нэр хүндээ хадгалж чадна. Ганц бие хүмүүс эрх чөлөөт байдлын давуу талыг мэдрэх болно. 

Мэлхий: Өнөөдөр зөн совингоо хэт дагах хэрэггүй. Ойр дотнын хүмүүсээс зөвлөгөө ав. Тэдний санал зөвлөгөө танд маш үнэтэй байх болно. Хувийн амьдралдаа ямар нэг чухал шийдвэр гаргахад хүрнэ. Хайр дурлал болон гэр бүлийн харилцаа таатай байна. Алдаа гаргасан ч хайртай хүнээ уучил. Бүхий үг, үйлдлээрээ өгөөмөр нэгэн гэдгээ үзүүлэх болно.

Арслан: Санаа нийлдэг хэн нэгэнтэйгээ та уулзаж ярилцахыг хүснэ. Зарим хүмүүс шинэ бизнесээ эхлүүлэх эсвэл үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололтой. Таны бусдад итгэх чадвар болон эерэг зан сайн хамтрагчтай болоход нөлөөлнө. Ирээдүйгээ зөв төлөвлөж, энэ онд хэрхэн ашигтай ажиллах талаар тооцоо судалгаа гаргах бөгөөд санал бодлоо ажил хэрэг болгох тал дээр бүх хүч чадлаа дайчил.

Охин: Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа өрнөнө. Өөрийн үзэл бодолдоо хэт автсан хүмүүсээс зайлсхийхийг зөвлөж байна. Энэ үед улс төрийн эрх ашиг тайван амгалан байдлыг эрхэмлэдэг хүний сэтгэлийг ч тогтворгүй болгоно. Аливаа нөхцөл байдлыг урьдчилан тааварлах боломжгүй байна. Тиймээс үйл явдлын өрнөлийг сайтар ажиглаж байж зохицуулалт хийх нь зөв. Илүү ухаалаг хүмүүс л амьдралаа хэвийн горимд нь оруулж чадна.

Жинлүүр: Сэтгэл зүйгээр сайн байх хэрэгтэй өдөр. Таатай биш нөхцөл үүснэ. Хүний өмнөөс хариуцлага үүрэх эсвэл бусдын өмнө хүчин мөхөстөх зэргээс болж гомдолтой, түгшүүртэй байх болно. Зарим хүмүүсийн биеийн байдал сул дорой байна. Энэ нь таны сэтгэл санаатай холбоотой байж болох юм. Ойр дотнынхоо хүмүүст маш сайн анхаарал тавь. Гэр бүлийн үүрэг хариуцлагаа сайн ухамсарлахыг од эрхэс сануулж байна. 

Хилэнц:  Өөртөө итгэлгүй байдал нь өмнөө тавьсан зорилгоо биелүүлж төлөвлөсөн үйл ажиллагаагаа амжилттай дуусгахад саад болно. Зарим мэдээ таны эрч хүчийг сулруулах болно. Хэн нэгний зөвлөгөө заавар хэрэгтэй бол ойр дотнын хүмүүстээ илүү итгэ. Ихэнх хүмүүс таны талд байна. Гэнэтийн нөхцөл байдал таны амьдралд нөлөөлж болно. Ганц бие хүмүүс сэтгэл нийлсэн хүнээ олж ч мэдэх юм 

Нум: Энэ өдөр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх алхмаа хийж чадна. Эхлүүлсэн үйл хэргээ саадыг үл тоон, цаг хугацаатай уралдан урагшлуулах хэрэгтэй болно. Танд өөрийн байр суурийг дээшлүүлэх боломж гарч ирнэ. Үүнийг алдахгүй ашиглахыг хичээгээрэй. Эрүүл амьдралын хэв маягийг баримталдаг хүмүүс одоогийн нөхцөл байдалд давуу талтай байна.

Матар: Өнөөдөр томоохон худалдан авалттай холбоотой ажилд гаднын нөлөө орж мэднэ. Та хэний ч тусламжгүйгээр гүйцэтгэж чадах ажлаа өөрөө л хийгээрэй. Олон хүний оролцоо шийдвэрийг тодорхойгүй болгож магадгүй юм. Бичиг баримтад гарын үсэг зурах бол маш хянамгай бай. Хэн нэгний санаатай санаандгүй алдаанаас болж та хохирч мэдэх юм. Сурч боловсрох боломжоо бүрэн дүүрэн ашигла. Хий хоосон зүйлд хайран цагаа үрэх хэрэггүй.

Хумх: Хийсэн зүйл бүтэлгүйтэх хандлагатай таагүй өдөр. Мөнгө зүгээр сууж байхад орж ирнэ гэж бодолгүй шинэлэг арга замыг үргэлж хай. Амархан амжилт гаргана гэж найдах хэрэггүй. Зарим ажил явц муутай, төлөвлөсөн хугацаандаа амжихгүй нь бололтой. Таны сэтгэл санаа доод түвшинд байна. Ойр дотнын найзтайгаа уулзах юм уу, ямар нэгэн байдлаар сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй. Бодол санаагаа цэгцлэн урам зоригоо нэмэх талаар ямар нэгэн арга хэмжээ ав.

Загас: Ахиц муутай байгаа ажил хэргийн цаашид өгөх үр өгөөж, ашиг орлогыг эргэн харах хэрэгтэй. Хэт сэтгэлийн хөөрлөөр эхлүүлсэн ажил одооноос эрсдэл үүсгэж мэдэх тул ямар шийдэл хэрэгтэйг судал. Бүгдийг сайн тооцоолж байгаад аль ашигтай хувилбарыг сонгоорой. Бүтээлч хүмүүс олз ашиг арвинтай байх болно. Мэргэжлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс бодож байсан зүйлээ амжилттай хийж чадна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19