Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн суралцагчид 2023-2024 оны хичээлийн жилийн I,II улиралд монгол хэл, математикийн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тогтоох цахим сорилын системийг ажиллуулж эхэлнэ. Уг систем 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс ажиллаж эхлэх юм. Суралцагчид тус системд өөрийн регистрийн дугаараараа нэвтэрч, хувийн мэдээллээ баталгаажуулан оролцоно. Суралцагчид нь мэдлэг, чадварын түвшнээ тогтоох тус цахим системд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Нийгэм | 2024-01-02
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




