Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсад шинээр 125 хүүхэд мэндэлжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан П.Балжираас тодрууллаа.
Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 124 эх амаржиж, 125 хүүхэд мэндэлжээ. Ховд аймагт 2 ихэр хүүхэд төрсөн байна. Нийслэлд 54 хүүхэд, орон нутагт 71 хүүхэд төржээ. Улаанбаатар хотод мэндэлсэн 54 хүүхдийн 28 нь хүү, 26 нь охин гэсэн мэдээллийг өглөө.
С.ОТГОНБАЯР
АДМИН







Нийгэм




