Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасны дагуу түүнийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 20 тоот тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Тэрээр 2021 оноос УБХК ХК-ийн Гүйцэтгэх захирлаар зорилготой, хичээл зүтгэлтэй, шаргуу ажилласны дүнд нийслэл дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн 10 гэрээг үзэглэн байгуулсан билээ. Мөн Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн суурь болох бие даасан эдийн засгийг бүрдүүлэх, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх гарц болох Эрдэнэс Баянбогд төслийн суурийг тавих ажлыг удирдан зохион байгуулж, Улаанбаатар хотод нэн шаардлагатай машин механизм, техник, тоног төхөөрөмжүүдийг уян хатан нөхцөл, санхүүгийн шинэ хэрэгслээр худалдан авах шийдлүүдийг гарган, хэрэгжүүлэх эхлэлийг бий болголоо.
Түүнчлэн Н.Баярчимэг нь төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх шинэлэг төслүүдийг санаачилсанаас гадна, нийслэл хот хөрөнгийн менежментийг хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үр ашигтай хэрэгжүүлэх, нийслэлийн өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээг байгуулсан нь энэ чиглэлийн анхдагч төслийн нэгт зүй ёсоор тооцогдоно.
Хотуудын хамтын ажиллагааны хүрээнд, нийслэлд стратегийн ач холбогдол бүхий хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах жишиг паркийн төсөл, лаг боловсруулах төсөл гэх мэт томоохон төслүүдийн ТЭЗҮ-ийн ажлыг эхлүүлж чадлаа. Өнгөрсөн хугацаанд, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци нь олон улсын байгууллагууд, гадаад улс орнуудын хөрөнгө оруулалт, санхүүгийн томоохон байгууллага, компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж түншлэх, зөвлөлдөх зэрэг ажлуудыг зохион байгуулж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан хөрөнгө оруулалтын форум, дэлхийн хотуудын хамтарсан бизнес форумын зохион байгуулагч, оролцогчоор амжилттай ажилласныг онцолж байна.
АДМИН







Нийгэм




