Dark Light
Нийгэм | 2024-01-02

Гавьяат тамирчин Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг хар тамхи хэрэглэн сансуурсан байдалтай байхад нь саатуулан шалгаж байгаа тухай зарим эх сурвалжууд мэдээлсэн. 

Уг асуудлыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас тодруулахад дараах тайлбарыг өглөө. 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас иргэн "Т" гэгчийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Түүнийг саатуулаагүй бөгөөд гадуур шалгаж байгаа аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19