Dark Light
Нийгэм | 2024-01-02

Өвлийн өвгөн дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранд зочлов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинэ жилийн баярыг тохиолдуулан БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүн үлгэрийн баатрын дүрд хувирч Бентью сууринд байрлах "дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаран"-д зочилж, хүүхэд багачуудад гэнэтийн бэлэг барилаа. 

Энхийг сахиулагчид маань хүүхэд багачуудтай дуулж, бүжиглэн баяр хөөр дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж төгсгөлд нь “ECO LIFE MONGOLIA”-гийн хамт олноос БНӨСУ-ын тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа хүүхэд багачуудад хандивласан гарын бэлгийг, ҮБХИС-ийн 2013 оны төгсөгчдөөс иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд цэргийн багт хандивласан хичээлийн хэрэглэл, хүүхдийн хувцас зэрэг зүйлсийн хамтаар хүүхэд багачуудад гардуулан өглөө.                     

    Ахлах дэслэгч Ө.НАСАНТОГТОХ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19