Dark Light
Нийгэм | 2024-01-02

Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогчоор Д.Загджавыг томилов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогчоор Д.Загджавыг томилсон шийдвэрийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргалаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогч Д.Загджавын танилцуулга

Ургийн овог: Боржигон    Эцгийн нэр: Дэлэг

Нэр: Загджав      Төрсөн газар, он: Ховд аймаг, 1964 он

Яс үндэс: Халх    Үндсэн захиргаа: Улаанбаатар хот

Ам бүл: 5             Нийгмийн гарал: Ажилчин

Боловсрол: Дээд: Мэргэжил: Эрх зүйч, эдийн засагч, инженер

Төгссөн сургууль: 

1971-1981 онд Ховд аймгийн10 жилийн  1-р  дунд сургууль,

1981-1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль;

1997-1999 онд Төрийн Захиргааны Удирдлагын Хөгжлийн Институт,

1999-2000 онд Төрийн Удирдлагын академи;

2001-2003 онд Оросын Холбооны Улсын Новосибирск хотын эдийн засгийн удирдлагын Улсын академи;

2015-2018 онд Оросын холбооны улсын Иркутск хотын Зам харилцааны Улсын их сургууль.

Гавьяа шагнал:

            2000 он  Алтангадас одон;

            2012 он  Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон

            2017 он  Цэргийн гавьяаны одон

            2023 он Цэргийн гавьяаны Улаан тугийн одон,

            Ардын Хувьсгалын 70,80,90,100 жил болон  бусад одон медалиуд,

Эрдмийн  зэрэг,  цол: Улс төрийн ухааны доктор.

ОХУ-ын Батлан  хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор

Цэргийн цол: Бригадын генерал

Спортын зэрэг цол: Волейлболын спортын мастер

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

1981-1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуульд сонсогч;

1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст байцаагч;

1987-1989 онд Ховд аймгийн Ардын Депатутын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дэргэдэх Хууль зүйн арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга;

1990-1993 онд Ховд аймгийн шүүхийн гишүүн;

1993-2000 онд Алтай интернэйшнл ХХК-д ерөнхий захирал;

1998-2006 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч;

2000-2008 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга;

2013-2023 онд Монголын Энхтайван Найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч;

2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд;

2020-2023 онд хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга;

Одоо Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогчоор ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08