Өнөөдөр УИХ дахь долоон байнгын хороод хуралдах товтой байсан хэдий ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшлогдлоо.
Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод хуралдах байсан юм.
Гэвч дээрх байнгын хороодын хуралдааны ирц хүрсэнгүй. Сонгуулийн жил эхэлж гишүүд цахим хуудастаа баярын мэндчилгээ дэвшүүлж, хайр зарлаж эхэлсэн ч ажилдаа хойрго хандаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
АДМИН







Нийгэм




